Ашиглах нөхцөл

Та вэб хуудсыг ашиглахаас өмнө энэхүү нөхцөлтэй сайтар танилцана уу. Энэхүү нөхцөл нь Apex Capital-ийн bond.apex.mn хаягт байрлах вэб хуудсыг ашиглах, хэрэглэгч болон Apex Capital-ийн хооронд үүсэх харилцааг зохицуулна.

Та вэб хуудсыг ашигласнаар энэхүү нөхцөлийг уншиж танилцан, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд зөвшөөрөхгүй тохиолдолд ашиглах эрхгүй болно.

Вэб хуудасны агуулга, өгөгдөл, лого, нэр, загвар, дизайн, уриа үг, болон бусад материал нь Монгол Улсын болон олон улсын оюуны өмчийн холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтаар бүрэн хамгаалагдсан.

Та зөвхөн хувийн хэрэгцээндээ, ашгийн бус зорилгоор вэб хуудсыг агуулгыг хуулбарлан авах, танилцах эрхтэй.

Та вэб хуудсаар мэдээ, мэдээлэл, материалыг аливаа хэлбэрээр илгээсэн тохиолдолд Apex Capital нь уг мэдээ, мэдээлэл, материалыг ашиглах, боловсруулах, хадгалах, таны зөвшөөрлөөр гуравдагч этгээдэд дамжуулах эрхтэй.

Вэб хуудас гуравдагч этгээдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжийг танд олгож болох бөгөөд бид гуравдагч этгээдийн өмнөөс ямарваа хариуцлага хүлээхгүй болно.